# Танилцуулга

<figure><img src="https://769300070-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-x-prod.appspot.com/o/spaces%2F1MqzlfRAgrcrE8AF2nKu%2Fuploads%2FYmv0cmJFTTfBxC1xUUwn%2Flogo%20background.png?alt=media&#x26;token=38530ef9-44ea-4294-8d22-a846f73c1b26" alt=""><figcaption></figcaption></figure>

Манай веб сайтад зочлохыг хүсвэл дараах холбоосоор зочлоорой: <https://gersmart.mn/>

Манай ухаалаг бүтээгдэхүүнүүдийг сонирхохыг хүсвэл дараах холбоосоор зочлоорой: <https://mall.gersmart.mn/>

Facebook page: <https://www.facebook.com/gersmartapp/>

Instagram page: <https://www.instagram.com/gersmartapp/>

YouTube channel: <https://www.youtube.com/channel/UCy3PdeyM-jFCfptSDj3c4Jg>

<figure><img src="https://769300070-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-x-prod.appspot.com/o/spaces%2F1MqzlfRAgrcrE8AF2nKu%2Fuploads%2FilVpoS68gXSFhW69nrSp%2FScreenshot%202023-01-06%20151041.jpg?alt=media&#x26;token=0e4c5595-8598-4f5f-8e3a-90b523605d0e" alt=""><figcaption></figcaption></figure>

iOS аппликейшн татах холбоос: <https://apps.apple.com/us/app/ger-smart/id1596047407>

Android аппликейшн татах холбоос: <https://play.google.com/store/apps/details?id=com.iot.gersmart1>&#x20;

<figure><img src="https://769300070-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-x-prod.appspot.com/o/spaces%2F1MqzlfRAgrcrE8AF2nKu%2Fuploads%2F6Y5ZvnKlD200XJQVQ7Bc%2FqrcodeImage_2022_07_11_09_40_29.jpg?alt=media&#x26;token=c65361b1-78f1-4cde-bb64-1d8128295d11" alt=""><figcaption><p><em>Аппликейшн татах QR код</em></p></figcaption></figure>

<div><figure><img src="https://769300070-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-x-prod.appspot.com/o/spaces%2F1MqzlfRAgrcrE8AF2nKu%2Fuploads%2FVAcEkbd3baHOxOiCBsus%2FUntitled-2.png?alt=media&#x26;token=efee04c5-b0ee-48a9-8c33-e7e7c0a3c682" alt=""><figcaption></figcaption></figure> <figure><img src="https://769300070-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-x-prod.appspot.com/o/spaces%2F1MqzlfRAgrcrE8AF2nKu%2Fuploads%2FMPJdnA53p1IbXVxdwzjq%2FUntitled-21.png?alt=media&#x26;token=cfc8d0a0-46d4-4022-829f-c95fb0cb23c4" alt=""><figcaption></figcaption></figure> <figure><img src="https://769300070-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-x-prod.appspot.com/o/spaces%2F1MqzlfRAgrcrE8AF2nKu%2Fuploads%2FT70u99K3tfUsXcssoK4H%2FUntitled-22.png?alt=media&#x26;token=ea5d7b80-a2d1-4b49-a3d7-146d1c515a0e" alt=""><figcaption></figcaption></figure> <figure><img src="https://769300070-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-x-prod.appspot.com/o/spaces%2F1MqzlfRAgrcrE8AF2nKu%2Fuploads%2Fm4qjOGGmSnD8KULAsVHz%2FUntitled-244.png?alt=media&#x26;token=6c470d4d-4e21-438c-8b6c-bdc717c00956" alt=""><figcaption></figcaption></figure></div>

## Сэдэл

Бид инженер суурьтай, харилцаа холбооны чиглэлд 10 гаруй жил ажилласан туршлагатай хүмүүс л дээ. Ихэвчлэн технологийн судалгаа шинжилгээн дээр ажилладаг байсан учраас IoT-ийн (Юмсын интернэт хэмээн орчуулж болох) талаар эртнээс сонсож, судалж ирсэн. Өндөр хурдны интернэт буюу 5G сүлжээний гол хэрэглээ нь метаверс болон IoT байх төлөвтэй байна. Үндсэндээ дижитал эрин зууны ирээдүйн чиг хандлага гарцаагүй энэ тийш чиглэхийг мэддэг, сонирхдог байсан нь бидний компаниа байгуулж, "Ger Smart"-ыг эхлүүлэх сэдэл болсон юм. Үүнд "MStars"-аас зарласан хурдасгуур хөтөлбөр ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь биднийг уг ажилдаа бүтэн цагаар төвлөрөх боломжийг олгосон. Машин сургалт (machine learning), хиймэл оюун ухаан (AI) ашиглан хүнээ таньж, хийх үйлдэл, хэрэгцээт зүйлсийг автоматаар тооцоолон ухаалгаар ажиллах зориулалттай энэ технологи бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг багасгаж, аливаа осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс хамгаалахад бүх л салбарынханд үлэмж хэмжээгээр тусалж чадна..

## Ялгарал

IoT-г хөгжингүй орнууд салбар бүрийн онцлогт тохируулан ялгаатай хөгжүүлж буй. Хөдөө аж ахуй, хүнс, эрүүл мэнд, хувцас хэрэглэл, үйлдвэрлэл зэрэг олон салбарт хөгжүүлж байна.  Бид эхний ээлжид IoT-ийн "home optimization" буюу гэрийн автоматжуулалтын системийг өдөр тутмын амьдрал, гэрийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр цар тахлын үед болон цаашдаа ямар нэг товч, гадаргууд хүртэлгүйгээр орцонд орох, цахилгаан шатаа дуудаж, буух давхартаа очиж болохоос гадна, гэрийн дотоод орчин хүний ирж, явж байгаагаас шалтгаалан идэвхтэй, идэвхгүй горимд автоматаар шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч IoT-г гэрийнхээ нэг хэсэг болгосноор индүүгээ салгасан эсэх цонхоо хаасан билүү зэрэг хэзээ ч дуусдаггүй сэтгэл зовнисон асуудлуудаа хялбараар шийдэх боломжтой. Түүнчлэн гэрийн эзэн байхгүй үед ажиллах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдийн зарцуулалтыг хянаж, удирдах боломжтой тул санхүүгийн хувьд бодит хэмнэлт болно. Утасны нэг аппликейшн ашиглан харих цагаа дөхүүлэн халаалтаа асаах, ус буцалгах зэрэг үйлдлүүдээ зайнаас хийж болох нь зуслангийн байшинтай хэрэглэгчдэд ихэд таалагддаг. Бидний хувьд хамгийн хямд, бүтээмжтэй шийдлийг захиалагчтай хамтран боловсруулж, борлуулалтын дараах үйлчилгээг хариуцлагатай үзүүлэн, нягт хамтран ажиллахыг нэн тэргүүнд чухалчилдаг..

&#x20;**Утас: 77779992**


---

# Agent Instructions: Querying This Documentation

If you need additional information that is not directly available in this page, you can query the documentation dynamically by asking a question.

Perform an HTTP GET request on the current page URL with the `ask` query parameter:

```
GET https://help.gersmart.mn/intro.md?ask=<question>
```

The question should be specific, self-contained, and written in natural language.
The response will contain a direct answer to the question and relevant excerpts and sources from the documentation.

Use this mechanism when the answer is not explicitly present in the current page, you need clarification or additional context, or you want to retrieve related documentation sections.
