For the complete documentation index, see llms.txt. This page is also available as Markdown.

Автомат

Автомат төхөөрөмжийг Ger Smart апп-д нэмэх заавар

  1. Видео заавар

  1. Текст заавар

Автомат төхөөрөмжийг нэмэхийн өмнө заавал Ger Smart апп-д бүртгэл үүсгэсэн байхыг анхаарна уу. Ger Smart апп татах болон бүртгүүлэх заавар үзэх бол энд дарна уу.

Алхам 1. Ger Smart апп-ыг нээж дотор домофон төхөөрөмж рүү орно. Дотор домофон төхөөрөмж рүү орсны дараа "Gateway" --> "Add devices" --> "Add new devices" гэсэн дараалалаар орно. Зураг 1, 2, 3, 4-д үзүүлэв.

Зураг 1. Дотор домофон төхөөрөмжийг сонгох
Зураг 2. Дотор домофон -> Gateway сонголт
Зураг 3. Дотор домофон -> Gateway сонголт -> Add devices сонголт
Зураг 4. Дотор домофон -> Gateway сонголт -> Add devices сонголт -> Add new devices сонголт
Зураг 5. Автоматыг Ger Smart апп хайж байна

Автомат төхөөрөмжийг нэмэхээс өмнө таны гар утас болон дотор домофон төхөөрөмж ижил WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн гар утасныхаа Bluetooth холболтоо асаах ба гар утасныхаа Mobile Data-г унтраагаарай.

Алхам 2. Ger Smart апп-д автомат төхөөрөмжийг нэмэхийн тулд автоматыг унтраасны дараа ON/OFF гэсэн шар өнгийн товч дээр 5-7 секунд удаан дарж тухайн автоматыг нэмэх горимд шилжүүлнэ. Зураг 6-д үзүүлэв.

Зураг 6. Ухаалаг автомат
Зураг 7. Ухаалаг автомат

Дээрх алхмуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр ухаалаг автомат төхөөрөмжийг Ger Smart апп ашиглан удирдах боломжтой болно. Танд амжилт хүсье. 😄

Last updated