> For the complete documentation index, see [llms.txt](https://help.gersmart.mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://help.gersmart.mn/f.i.one/control-panel.md).

# Удирдлагын дэлгэц

## Удирдлагын дэлгэцийг Ger Smart апп-д нэмэх заавар

{% hint style="danger" %}
Удирдлагын дэлгэцийн төхөөрөмжийг гэрийнхээ WiFi сүлжээнд холбосны дараа Ger Smart апп-д нэмэх боломжтой болохыг анхаарна уу.
{% endhint %}

1. **Видео заавар**

{% embed url="<https://www.youtube.com/shorts/Np8fY_dFiCo>" %}

1. **Текст заавар**

{% hint style="info" %}
Удирдлагын дэлгэцийг нэмэхийн өмнө заавал Ger Smart апп-д бүртгэл үүсгэсэн байхыг анхаарна уу. Ger Smart апп татах болон бүртгүүлэх заавар үзэх бол [энд](/gersmart-application.md) дарна уу.
{% endhint %}

**Алхам 1.** Ger Smart апп-ыг нээж зүүн дээд хэсэгт байрлах төхөөрөмж нэмэх товч дээр дарсны дараа QR код гэсэн сонголтыг сонгоно. Удирдлагын дэлгэцийг нэмэх дараалал: "Ger Smart апп" --> "Төхөөрөмж нэмэх товч" --> "QR код" гэсэн дараалалаар орно. Зураг 1, 2-д үзүүлэв.

{% hint style="danger" %}
Удирдлагын дэлгэцийг төхөөрөмжийг WiFi-д холбосны дараа Ger Smart апп-д нэмэх боломжтой болохыг анхаарна уу.
{% endhint %}

<div><figure><img src="/files/57UdOEIqpWZzIafF7ax1" alt=""><figcaption><p><em>Зураг 1. Төхөөрөмж нэмэх цэс</em></p></figcaption></figure> <figure><img src="/files/9BpTVR31xjIEDgOiBNzf" alt=""><figcaption><p><em>Зураг 2. QR кодоор төхөөрөмж нэмэх цэс</em></p></figcaption></figure></div>

{% hint style="info" %}
Удирдлагын дэлгэцийг нэмэхээс өмнө таны гар утас гэрийнхээ WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн гар утасныхаа *Bluetooth* холболтоо асаах ба гар утасныхаа Mobile Data-г унтраагаарай.
{% endhint %}

**Алхам 2.** Удирдлагын дэлгэцийг WiFi сүлжээнд холбосны дараа Ger Smart апп-д нэмэх QR гарч ирэх ба тухайн гарч ирсэн QR кодыг Ger Smart апп дээр уншуулж тухайн төхөөрөмжийг нэмнэ. Зураг 3-т үзүүлэв.&#x20;

<figure><img src="/files/6uzQZ0wD6ZC1ctPN4hdR" alt=""><figcaption><p><em>Зураг 3. Удирдлагын дэлгэцийн QR код</em></p></figcaption></figure>

Дээрх алхмуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр удирдлагын дэлгэцийг Ger Smart апп ашиглан удирдах боломжтой болно. Танд амжилт хүсье. :smile:  &#x20;
