Дотор домофон
Дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп-д нэмэх заавар
Видео заавар
Текст заавар
Алхам 1. Дотор домофон төхөөрөмжийн дээд хэсгээс доош чиглэлд татаж цэсийн сонголтыг нээж "Скан нэвтрэлт" сонголтыг сонгоно. Улс сонгох хэсэгт Монгол, Төслийн нэр хэсэгт F.I.One гэж бичээд Баталгаажуулах товчийг дарна. Зураг 1, 2-т үзүүлэв.


Алхам 2. Ger Smart аппликейшн руу орж нүүр хуудасны баруун дээд буланд байрлах Нэмэх товчийг дарна. Гарч ирэх сонголтоос QR код сонголтыг сонгоно. Зураг 3, 4-д үзүүлэв.



Алхам 3. QR код сонголтыг сонгоход гар утасны камер нээгдэх ба дотор домофон төхөөрөмжийн Скан нэвтрэлт сонголтыг сонгоход QR код үүсэн харагдах ба тухайн дотор домофон дээр үүссэн QR кодыг Ger Smart апп дээр уншуулна. Зураг 6-р дотор домофон төхөөрөмжийн Скан нэвтрэлт сонголтын QR код үүссэн байгааг харууллаа. Ингэснээр дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп ашиглан удирдах боломжтой болно.

Дээрх алхмуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп ашиглан удирдах боломжтой болно. Танд амжилт хүсье. 😄
Last updated