For the complete documentation index, see llms.txt. This page is also available as Markdown.

4 даралттай унтраалга

Дөрвөн даралттай унтраалгыг Ger Smart апп-д нэмэх заавар

  1. Видео заавар

  1. Текст заавар

4 даралттай унтраалгыг нэмэхийн өмнө заавал Ger Smart апп-д бүртгэл үүсгэсэн байхыг анхаарна уу. Ger Smart апп татах болон бүртгүүлэх заавар үзэх бол энд дарна уу.

Алхам 1. Ger Smart апп-ыг нээж дотор домофон төхөөрөмж рүү орно. Дотор домофон төхөөрөмж рүү орсны дараа "Gateway" --> "Add devices" --> "Add new devices" гэсэн дараалалаар орно. Зураг 1, 2, 3, 4-д үзүүлэв.

Зураг 1. Дотор домофон төхөөрөмжийг сонгох
Зураг 2. Дотор домофон -> Gateway сонголт
Зураг 3. Дотор домофон -> Gateway сонголт -> Add devices сонголт
Зураг 4. Дотор домофон -> Gateway сонголт -> Add devices сонголт -> Add new devices сонголт
Зураг 5. Дөрвөн даралттай унтраалгыг Ger Smart апп хайж байна

4 даралттай унтраалга нэмэхээс өмнө таны гар утас болон дотор домофон төхөөрөмж ижил WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн гар утасныхаа Bluetooth холболтоо асаах ба гар утасныхаа Mobile Data-г унтраагаарай.

Алхам 2. Ger Smart апп-д дөрвөн даралттай унтраалгыг нэмэхийн тулд унтраалгыг унтраасны дараа аль нэг гэрэл асаах товч дээр 5-7 секунд удаан дарж нэмэх горимд шилжүүлнэ. Зураг 6-д үзүүлэв.

Зураг 6. Дөрвөн даралттай унтраалга

Дээрх алхмуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр 4 даралттай унтраалгыг Ger Smart апп ашиглан удирдах боломжтой болно. Танд амжилт хүсье. 😄

Last updated