1 даралттай унтраалга
Нэг даралттай унтраалгыг Ger Smart апп-д нэмэх заавар






Last updated
Нэг даралттай унтраалгыг нэмэхийн өмнө дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп-д заавал нэмсэн байх шаардлагатай. Дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп-д нэмээгүй бол 1 даралттай унтраалгыг нэмэх боломжгүйг анхаарна уу. Дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп-д нэмэх зааврыг энд дарж үзнэ үү.
Видео заавар
Текст заавар
1 даралттай унтраалгыг нэмэхийн өмнө заавал Ger Smart апп-д бүртгэл үүсгэсэн байхыг анхаарна уу. Ger Smart апп татах болон бүртгүүлэх заавар үзэх бол энд дарна уу.
Алхам 1. Ger Smart апп-ыг нээж дотор домофон төхөөрөмж рүү орно. Дотор домофон төхөөрөмж рүү орсны дараа "Gateway" --> "Add devices" --> "Add new devices" гэсэн дараалалаар орно. Зураг 1, 2, 3, 4-д үзүүлэв.





1 даралттай унтраалга нэмэхээс өмнө таны гар утас болон дотор домофон төхөөрөмж ижил WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн гар утасныхаа Bluetooth холболтоо асаах ба гар утасныхаа Mobile Data-г унтраагаарай.
Алхам 2. Ger Smart апп-д нэг даралттай унтраалгыг нэмэхийн тулд унтраалгыг унтраасны дараа товч дээр 5-7 секунд удаан дарж нэмэх горимд шилжүүлнэ. Зураг 6-д үзүүлэв.

Дээрх алхмуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр 1 даралттай унтраалгыг Ger Smart апп ашиглан удирдах боломжтой болно. Танд амжилт хүсье. 😄
Last updated