Температурын удирдлага
Температурын удирдлагыг Ger Smart апп-д нэмэх заавар






Last updated
Температурын удирдлагыг нэмэхийн өмнө дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп-д заавал нэмсэн байх шаардлагатай. Дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп-д нэмээгүй бол температурын удирдлагыг нэмэх боломжгүйг анхаарна уу. Дотор домофон төхөөрөмжийг Ger Smart апп-д нэмэх зааврыг энд дарж үзнэ үү.
Видео заавар
Текст заавар
Температурын удирдлагыг нэмэхийн өмнө заавал Ger Smart апп-д бүртгэл үүсгэсэн байхыг анхаарна уу. Ger Smart апп татах болон бүртгүүлэх заавар үзэх бол энд дарна уу.
Алхам 1. Ger Smart апп-ыг нээж дотор домофон төхөөрөмж рүү орно. Дотор домофон төхөөрөмж рүү орсны дараа "Gateway" --> "Add devices" --> "Add new devices" гэсэн дараалалаар орно. Зураг 1, 2, 3, 4-д үзүүлэв.





Температурын удирдлагыг нэмэхээс өмнө таны гар утас болон дотор домофон төхөөрөмж ижил WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн гар утасныхаа Bluetooth холболтоо асаах ба гар утасныхаа Mobile Data-г унтраагаарай.
Алхам 2. Ger Smart апп-д температурын удирдлагыг нэмэхийн тулд тухайн төхөөрөмжийг унтраасны дараа зүүн доод буланд байрлах эхний хоёр товч дээр зэрэг 5-7 секундын турш удаан дарж нэмэх горимд шилжүүлнэ. Зураг 6, 7-д үзүүлэв.

Дээрх алхмуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр температурын удирдлагыг Ger Smart апп ашиглан удирдах боломжтой болно. Танд амжилт хүсье. 😄
Last updated