📹Ухаалаг WiFi PTZ камер
Last updated
Last updated
Алхам 1. Дагалдаж ирэх холболтын кабелыг ашиглан камераа тэжээлд холбож асаана. Зураг 1-т үзүүлэв.
Алхам 2. Ger Smart аппликэйшн руу орж нүүр хуудасны баруун дээд буланд байрлах нэмэх товчийг дарна. Зураг 1-т үзүүлэв. Гарч ирэх сонголтоос Төхөөрөмж нэмэх сонголтыг сонгоно. Зураг 1-д үзүүлэв.
Төхөөрөмж нэмэхээс өмнө таны гар утас WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн Bluetooth холболтоо асаагаарай.
Алхам 3. Төхөөрөмж нэмэх дэлгэц харагдах ба Гараар нэмэх цэсээс Камер хэсгийг сонгоно. Зураг 2-д үзүүлэв.
Алхам 4. Дараах камерын төрлүүдээс Ухаалаг камер (Wi-Fi) гэсэн сонголтыг сонгоно. Зураг 3-д үзүүлэв.
Алхам 5. Төхөөрөмж асаалттай эсэхийг шалгаж доорх хэсгийг зөвшөөрч Дараах товчийг дарна. Зураг 4-д үзүүлэв.
Алхам 6. WiFi холболт хийх дэлгэц гарч ирнэ. Зураг 5-д үзүүлэв. Хэрэв таны Wi-Fi 2.4GHz бол Нууц үг хэсэгт нууц үгээ оруулж Дараах товчийг дарна.
Хэрэв таны WiFi 5GHz бол 2.4GHz болгож тохируулна уу. Ингэхдээ одоо холбогдсон байгаа WiFi сүлжээг салгаж 2.4GHz Wi-Fi сүлжээг сонгож нууц үгээ оруулна.
Алхам 7. WiFi холболт амжилттай болсны дараа баталгаажуулах QR код гарч ирнэ. Үүнийг камерын урд 15-аас 20 см-ын зайд барьж уншуулна. Камер баталгаажуулж дуусахад дугарах бөгөөд энэ үед I Heard a Prompts товчийг дарж үргэлжлүүлнэ. Зураг 6-д үзүүлэв.
Алхам 8. Төхөөрөмжийг 02:00 мин хугацаанд автоматаар нэмж оруулах ба хэрэв энэ хугацаанд төхөөрөмж нэмэгдээгүй бол та WiFi холболтоо шалгаж алхам 6-аас дахин эхэлнэ үү.
Алхам 9. Төхөөрөмжийн нэрийг өөрчилж, байрлах өрөөг сонгож Болсон товчийг дарна. Нэмэгдсэн төхөөрөмж нүүр хэсэгт автоматаар гарч ирнэ. Зураг 8.
Тухайн функцийг идэвхжүүлэхдээ функцийн тэмдэг дээр дарна. Ингэснээр тэмдгийн өнгө улаан болж функц идэвхжиж эхэлнэ. Дахин дарснаар функц идэвхгүй болж тэмдэг хар өнгөтэй болно.
Камерын тохиргоог хийхдээ тухайн камер луу орж үндсэн дэлгэцийн баруун дээд буланд байрлах гурван цэгийг (Зураг 21) дарснаар тохиргоо хийх сонголтууд гарч ирнэ. Үүнд:
Камерын нэр - Камерын нэр, байршил харагдана.
Төхөөрөмжийн мэдээлэл - Эзэмшигч, IP хаяг, төхөөрөмжийн ID, дохионы түвшин, цагийн бүс зэрэг мэдээллүүд байна.
Ухаалаг хоршил болон автоматжуулалт - Хэрэглэгч өөрийн үүсгэсэн ухаалаг хоршил, автоматжуулалт зэрэгт холбон ажиллуулах боломжтой.
Private Mode - Энэ горимыг идэвхжүүлснээр аппликейшнээс камерын бичлэг харах боломжгүй болно. Гэхдээ бичлэг хэвийн хийгдэж хадгалагдана.
Үндсэн үйлдлийн тохиргоо - Дэлгэцийг 180 эргүүлэх, Ярих горим байна.
Дэлгэцийг 180 эргүүлэх - Таны камерын байршлаас хамаарч дэлгэц дэхь дүрс хэрхэн харагдахыг сонгоно. Хэрэв та камераа таазанд байрлуулвал камерт бичигдсэн дүрс доош харсан байрлалтай харагдана. Энэ тохиолдолд 180 эргүүлэх горимыг идэвхижүүлснээр таны дүрс хэвийн харагдана.
Ярих горим - Зөвхөн камерын яриаг дамжуулах бол нэг талын яриаг, харин камерт өөрийн яриаг дамжуулах бол хоёр талын яриаг идэвхжүүлнэ үү.
IR шөнийн хараа - Камер харанхуй орчинд илүү тод, чанартай харж бичлэг хийхэд зориулсан шөнийн хараа.
Дохиолол, мэдэгдлийн тохиргоо - Ямар үед мэдэгдэл, дохиолол илгээхийг энд сонгоно.
Хөдөлгөөн илрүүлэх дохиолол - Энэ горим нь камерт хөдөлгөөн илрэх бүрд таньд аппликейшнээр дамжуулан мэдэгдэл илгээнэ.
Хөдөлгөөн дагаж бичих - Энэ горим нь камерт хөдөлгөөн илрэхэд хөдөлгөөнийг дагаж дүрс бичнэ. Мэдэгдэл илгээхгүй.
Дуу илрүүлэх - Камерт дуу чимээ илрэхэд танд аппликейшнээр дамжуулан мэдэгдэл илгээнэ.
Хуанли - Та тодорхой цагуудад дээрхи горимыг идэвхижүүлэх боломжтой. Таны ажилдаа явсаны дараа хөдөлгөөн илрэхэд мэдэгдэх гэх мэт.
Дохиоллын интервал - Дохио илэрснээс хойш мэдэгдэл илгээх хугацаа.
Хадгалах тохиргоо - Камерт суурилуулсан SD картын мэдээлэл болон формат хийх товч байна.
Бичлэг хийх тохиргоо - Бичлэгийн дуу дүрс, бичлэгийн хугацаа зэргийг тохируулна.
Local Recording - Дүрс бичих горим. Энэ горимыг идэвхгүй болгосноор камерын дүрс бичигдэж хадгалах боломжгүй болно.
Mute Recording - Дүрс бичлэгийг дуугүй бичих
Бичлэгийн горим - Зөвхөн хөдөлгөөн илрэхэд бичих эсвэл тасралтгүй бичих гэсэн 2 сонголт байна.
Төлөвлөлт - Цагийн тохиргоо хийж тухайн тохируулсан цагт дүрс бичнэ.
Клауд хадгалалт - Энэ функцыг тохируулснаар хэрэглэгч өөрийн бичлэгийг клауд үйлчилгээнд хадгалах боломжтой болно. Одоогоор энэ фунцкыг ашиглах боломжгүй ба хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.
Офлайн мэдэгдэл - Камерын холболт унтрахад мэдэгдэл илгээнэ.
Түгээмэл асуулт, санал хүсэлт - Камер болон аппликейшнтай холбоотой санал хүсэлт, асуулт хариулт байна.
Төхөөрөмж хуваалцах - Камерыг Ger Smart аппликейшны хэрэглэгчид хуваалцаж хамт хэрэглэнэ.
Утасны Home Screen-д нэмэх - утасны home screen-д нэмснээр та камерын дүрсийг харахдаа заавал аппликейшн руу орох шаардлагагүйгээр дэлгэцээсээ нэг дараад л камераа харах боломжтой.
Төхөөрөмжийг дахин ачааллах - Камерын тохиргоог анхны төлөвд оруулж дахин ачааллана.
Төхөөрөмж устгах - Камерыг Ger Smart аппликейшнээс устгана.
Reset хийх товчин дээр дарж reset хийнэ.
Дэлгэц томруулах товч - Камерын дэлгэцийг томруулах ба дэлгэцийн бичлэг хийх боломжтой. Мөн яриа дамжуулах, зураг дарах, камерын хөдөлгөөнийг удирдаж болно.
Дэлгэцийн зураг дарах товч - Одоо харагдаж буй камерын дэлгэцийн зураг авч хадгална.
Яриа - Зөвхөн аппликейшн ашиглаж буй хүний яриаг (1 талын яриа) камерт дамжуулна. 2 талын яриа дамжуулах бол нэмэлт тохиргоо хийнэ. Тохиргоо хэсгийн ярих горимыг харна уу.
Дэлгэцийн дүрс бичих - Одоо харагдаж буй камерын дэлгэцийг бичиж бичлэг хэлбэрээр хадгална.
Бусад функцууд - Бичлэг ухраах, зургийн цомог үзэх, хөдөлгөөн илрүүлэх тохиргоо зэрэг үйлдлүүд байна. Илүү дэлгэрэнгүйг дараах хэсгээс харна уу.
Тохиргоо - Камерын нэр, төлөв өөрчлөх, шөнийн хараа, дохиолол, мэдэгдэлийн тохиргоо, төхөөрөмж устгах зэрэг үндсэн тохиргоо байна. Дэлгэрэнгүй... үзэх
Мессеж - Камерын илгээсэн мэдэгдлүүдийг жагсаалт хэлбэрээр харагдана.
Чиглэл - Камерын чиглэлийг өөрчилж хөдөлгөөнийг удирдана.
Сайт -
Клауд - Энэхүү тохиргоог идэвхижүүлсэнээр таны өгөгдөл (зураг, бичлэг) үүлэн системд хадгалагдана.
Функцууд - Бичлэг ухраах, зургийн цомог үзэх, хөдөлгөөн илрүүлэх тохиргоо зэрэг үйлдлүүд байна. Илүү дэлгэрэнгүйг дараах хэсгээс харна уу.
Бичлэг ухрааж үзэх - Хадгалсан камерын бичлэгийг ухрааж үзэх
Зургийн цомог - Хадгалсан бичлэг (screen record) болон дарсан зураг (screenshot) зэргийг харах
Дэлгэцийн өнгө - Дэлгэцийн өнгийг цайвар эсвэл бараан өнгөөр өөрчлөнө.
Хувийн горим - Энэ горимыг идэвхжүүлснээр аппликейшнээс камерын бичлэг харах боломжгүй болно. Гэхдээ бичлэг хэвийн хийгдэж хадгалагдана.
Шөнийн горим - Камер харанхуй орчинд илүү тод харахад туслах горим
Хөдөлгөөн дагах - Камерын бичих орчинд хөдөлгөөн илэрсэн тохиолдолд тухайн хөдөлгөөнийг дагаж бичлэг хийнэ.
Хөдөлгөөн илрүүлэх - Камерын бичих орчинд хөдөлгөөн илэрсэн тохиолдолд аппликейшнээр дамжуулан таньд мэдэгдэл илгээнэ.
Дуу авиа илрүүлэх - Тухайн орчинд дуу авиа илэрсэн тохиолдолд аппликейшнээр дамжуулан таньд мэдэгдэл илгээнэ.