> For the complete documentation index, see [llms.txt](https://help.gersmart.mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://help.gersmart.mn/smart-products/wifi-bulb.md).

# Ухаалаг WiFi чийдэн

## Ухаалаг чийдэн нэмэх

1. **Video заавар**

{% embed url="<https://www.youtube.com/shorts/7XYOia36Ews>" fullWidth="false" %}
Видео заавар
{% endembed %}

2. **Текст заавар**

**Алхам 1.** Ger Smart аппликейшн руу орж нүүр хуудасны баруун дээд буланд байрлах ***Нэмэх*** товчийг дарна. Гарч ирэх сонголтоос **Төхөөрөмж нэмэх** цэсийг сонгоно. Зураг 1, 2-т үзүүлэв.

{% hint style="info" %}
Төхөөрөмж нэмэхээс өмнө таны гар утас WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн *Bluetooth* холболтоо асаагаарай.
{% endhint %}

**Алхам 2.** **Төхөөрөмжүүдийг илрүүлж байна ...** хэсэгт төхөөрөмж автоматаар гарч ирсний дараа **Нэмэх** товчийг дарна. Зураг 3-д үзүүлэв.

{% hint style="info" %}
**Төхөөрөмжүүдийг илрүүлж байна ...** хэсэгт төхөөрөмж автоматаар гарч ирэх тул та түр хүлээнэ үү.
{% endhint %}

Зураг 1. Ger Smart апп-ын нүүр хуудас

Зураг 2. Нэмэх сонголтууд

Зураг 3. Төхөөрөмж нэмэх дэлгэц

**Алхам 3.** WiFi холболт хийх дэлгэц гарч ирнэ. Зураг 4-д үзүүлэв. Хэрэв таны Wi-Fi 2.4GHz бол ***Нууц үг*** хэсэгт нууц үгээ оруулж ***Дараах*** товчийг дарна.

{% hint style="info" %}
Хэрэв таны WiFi 5GHz бол 2.4GHz болгож тохируулна уу. Ингэхдээ одоо холбогдсон байгаа WiFi сүлжээг салгаж 2.4GHz Wi-Fi сүлжээг сонгож нууц үгээ оруулна.
{% endhint %}

**Алхам 4.** Төхөөрөмж автоматаар нэмэгдэж эхэлнэ. Зураг 5-д үзүүлэв. Уншиж дууссаны дараа төхөөрөмжийн нэр болон байршлыг сольж  ***Болсон*** товчийг дарснаар (Зураг 6) төхөөрөмж нэмэгдэж дуусна.

Зураг 4. WiFi холбох дэлгэц

Зураг 5. Төхөөрөмж нэмж буй дэлгэц

Зураг 6. Төхөөрөмжийн нэмж дууссаны дараах дэлгэц

## Ухаалаг чийдэн ашиглах заавар

Зураг 7. Шар, цагаан өнгөний сонголт

Зураг 8. 16сая өнгөний сонголт

Зураг 9. Орчны сонголт

Зураг 10. Хөгжмийн хэмнэл мэдрэх

* Гэрлийн тодрол, бүдэг тод өнгө тохируулах (Зураг 7).
* 16 сая өнгөнөөс сонгох (Зураг 8).
* Өөрийн орчинд тохируулан гэрлийн горим өөрчлөх (Зураг 9).
* Хөгжмийн хэмнэлд тохируулан гэрлийн өнгө, хурд зэргийг өөрчлөх  (Зураг 10).

![](/files/ZgDPs1Q6wq1nCJhSDBsc)Гэрэлтүүлэг

![](/files/A7Sp0HAYsQjHOEN3JHvU)Нягтаршил

Timer - Гэрлийн асаалттай байх хугацааг эндээс тохируулах

More - Асах болон унтрах цаг, хуваарь зэргийг тохируулах

### Ухаалаг чийдэн тохиргоо

Ухаалаг чийдэнгийн тохиргоог хийхдээ тухайн чийдэн рүү орж үндсэн дэлгэцийн баруун дээд буланд байрлах ![](/files/ib6JQgA8SNdJRd60nWhM) тэмдгийг дарснаар тохиргоо хийх сонголтууд гарч ирнэ. Үүнд:

1. Төхөөрөмжийн нэр - чийдэнгийн нэр, байршил харагдана.
2. Төхөөрөмжийн мэдээлэл - Эзэмшигч, IP хаяг, төхөөрөмжийн ID, дохионы түвшин, цагийн бүс зэрэг мэдээллүүд байна.
3. Ухаалаг хоршил болон автоматжуулалт - Хэрэглэгч өөрийн үүсгэсэн ухаалаг хоршил, автоматжуулалт зэрэгт холбон ажиллуулах боломжтой.
4. Офлайн мэдэгдэл - Чийдэнгийн холболт салахад мэдэгдэл илгээнэ.
5. Төхөөрөмж хуваалцах - Ger Smart аппликейшны хэрэглэгчдэд хуваалцаж хамт хэрэглэх.
6. Групп үүсгэх - Хамтад нь удирдах боломжтой төхөөрөмжүүдийн жагсаалт байх ба нэгэн зэрэг удирдана.
7. Түгээмэл асуулт & санал хүсэлт - Төхөөрөмж ба аппликейшнтай холбоотой санал хүсэлт, асуулт хариулт байна.
8. Утасны Home Screen-д нэмэх - Утасны Home Screen-д нэмснээр та чийдэнг удирдахдаа аппликейшн руу заавал орох шаардлагагүйгээр дэлгэцээсээ нэг дараад л чийдэнгээ удирдах боломжтой.
9. Төхөөрөмжийн сүлжээг шалгах - Холбогдсон сүлжээний дохионы түвшин, IP болон MAC хаягыг шалгана.
10. Төхөөрөмж шинэчлэлт - Төхөөрөмжийн шинэ хувилбар шалгана.
11. Төхөөрөмж устгах