> For the complete documentation index, see [llms.txt](https://help.gersmart.mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://help.gersmart.mn/gersmart-application/gersmart-home-create-and-delete.md).

# Гэр үүсгэх, устгах

## Гэр нэмэх

**Алхам 1.** Ger Smart аппликейшнд өөрийн бүртгэлээрээ нэвтэрч орно.

**Алхам 2.** Нүүр хуудасны зүүн дээд булан дахь "Миний оффис" сонголтыг сонгоно. Зураг 1-т үзүүлэв.

**Алхам 3.** Гарч ирэх сонголтоос ***Гэрийн удирдлага*** цэсийг сонгоно. Зураг 2-т үзүүлэв.

**Алхам 4.** Гэрийн менежмент дэлгэц дэх ***Гэр үүсгэх*** гэсэн сонголтыг сонгоно. Зураг 3-д үзүүлэв.

Зураг 1. Ger smart апп-ын нүүр хуудас

Зураг 2. Таны нэгдсэн гэрийн сонголтууд

Зураг 3. Гэрийн менежмент хэсэг

**Алхам 5.** Гэр үүсгэх дэлгэц гарч ирэх ба *гэрийн нэр, байршил, өрөөнүүдийн зохион байгуулалтыг* тус тус оруулж ***Хадгалах*** товчийг дарна.

{% hint style="info" %}
Хэрэв таны өрөөний сонголт байхгүй бол ***Өрөө нэмэх*** хэсгээс хүссэн өрөөгөө үүсгэх боломжтой.
{% endhint %}

Зураг 4. Гэр үүсгэх хэсэг

Зураг 5. Гэр үүсгэсэн жишээ

Зураг 6. Үүсгэсэн гэрийн жагсаалт

Амжилттай гэр үүсгэлээ.

## Гэр устгах

**Алхам 1.** Ger Smart аппликейшнд өөрийн бүртгэлээрээ нэвтэрч орно.

**Алхам 2.** Нүүр хуудасны зүүн дээд булан дахь "Миний оффис" сонголтыг сонгоно. Зураг 1-т үзүүлэв.

**Алхам 3.** Гарч ирэх сонголтоос ***Гэрийн удирдлага*** цэсийг сонгоно. Зураг 2-т үзүүлэв.

**Алхам 4.** Гэрийн менежмент хэсэг дэх үүсгэсэн сонголтоос устгах гэрээ сонгоно. Зураг 7-д үзүүлэв.

**Алхам 5.** Гарч ирэх гэрийн тохиргоо цэсээс хамгийн доор байрлах ***Гэр устгах*** хэсгийг дарна. Баталгаажуулах асуулт гарч ирэх бөгөөд ***Болсон*** сонголтыг дарснаар таны үүсгэсэн гэр аппликейшнаас устгагдана. Зураг 9-д үзүүлэв.

{% hint style="info" %}
Зөвхөн *гэрийн эзэмшигч* болон *администратор* эрхтэй гишүүн гэр устгах боломжтой. Энгийн эрхтэй гишүүн гэр устгах боломжгүй тул та бусад эрхээр нэвтэрнэ үү.
{% endhint %}

Зураг 7. Гэрийн менежмент хэсэг

Зураг 8. Гэрийн тохиргоо хэсэг

Зураг 9. Гэр устгах баталгаажуулах асуулт