> For the complete documentation index, see [llms.txt](https://help.gersmart.mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://help.gersmart.mn/smart-products/led-projector.md).

# Таазны лед проектор

## Проектор нэмэх

### 1. Видео заавар

{% embed url="<https://www.youtube.com/shorts/ZVx3LXXgsqs>" %}

### 2. Текст заавар

**Алхам 1.** Ger Smart аппликейшн руу орж нүүр хуудасны баруун дээд буланд байрлах ***Нэмэх*** товчийг дарна. Гарч ирэх сонголтоос **Төхөөрөмж нэмэх** цэсийг сонгоно. Зураг 1, 2-т үзүүлэв.

Зураг 1. Ger smart апп-ын нүүр хуудас

Зураг 2. Нэмэх сонголтууд

Зураг 3. Төхөөрөмж нэмэх дэлгэц

![](/files/W5brv0iIX039fBipisxk)Товчин дээр 5сек удаан дарж reset хийнэ

{% hint style="info" %}
Та таазны LED проекторыг Reset хийх шаардлагатай болсон бол та таазны LED проекторын гол хэсэгт байрлах Reset товч нь дээр 5-10сек удаан дараарай
{% endhint %}

**Алхам 2.** **Төхөөрөмжүүдийг илрүүлж байна ...** хэсэгт төхөөрөмж автоматаар гарч ирсний дараа **Нэмэх** товчийг дарна. Зураг 3-д үзүүлэв.

{% hint style="info" %}
**Төхөөрөмжүүдийг илрүүлж байна ...** хэсэгт төхөөрөмж автоматаар гарч ирэх тул та түр хүлээнэ үү.
{% endhint %}

**Алхам 3.** Төхөөрөмж нэмэгдэж буй дэлгэц (Зураг 4) гарч ирнэ. Нэмж дууссаны дараа зураг 5 дахь дэлгэцээс **Дараах** товчийг дарна. Төхөөрөмжийн нэрийг өөрчилж **Болсон** товчийг дарснаар аппликейшнд нэмэгдэнэ.

Зураг 4.Төхөөрөмж нэмж буй үйл явц

Зураг 5. Төхөөрөмж нэмж дууссаны дараах дэлгэц

Зураг 6.Төхөөрөмжийн нэр өөрчлөх дэлгэц

## Смарт проектор ашиглах заавар

Зураг 7. Проекторын үндсэн дэлгэц

Зураг 8. Өнгө солих дэлгэц

Зураг 9. Горим тохируулах дэлгэц

Лазер (Laser) - проекторын лазерын тодролт, хурдыг тохируулах

Өнгө (Colour) - 16 сая төрлийн өнгөнөөс сонгох

Горим (Scene) - Өөрийн хүссэн орчиндоо тохируулах

![](/files/yK8APY9XWYQgYy2t4wfm)Асах хугацаа - хэдэн цаг асаалттай байхыг тохируулах

![](/files/7Cvj4HyrPQWaPumzkIi2)Хуваарь - асах болон унтрах хугацааг хуваарьт оруулах

![](/files/wVOz5Yz40ngLvvcQ00k5)Засах - горимын тохиргоог өөрчлөх

![](/files/rio4Ss2XkFJUCcajfS6Z)Асах/Унтрах

![](/files/xSSVduFNET4Up7OgWL4x)Гэрэлтүүлэлт - лазерын өнгөний гэрэлтүүлэг тохируулах

![](/files/hxz3FTAXZ0lvkJ3byfU3)Тодролт- гэрлийн өнгөний тодролтыг тохируулах

![](/files/0af6PporI8g6FpC6Mreh)Хурд- гэрлийн хөдлөх хурдыг тохируулах

### Смарт проектор тохиргоо

Проекторын тохиргоог хийхдээ тухайн проектор луу орж үндсэн дэлгэцийн баруун дээд буланд байрлах ![](/files/ib6JQgA8SNdJRd60nWhM) тэмдгийг дарснаар тохиргоо хийх сонголтууд гарч ирнэ. Үүнд:

1. Төхөөрөмжийн нэр- проекторын нэр, байршил харагдана.
2. Төхөөрөмжийн мэдээлэл - Эзэмшигч, IP хаяг, төхөөрөмжийн ID, дохионы түвшин, цагийн бүс зэрэг мэдээллүүд байна.
3. Ухаалаг хоршил болон автоматжуулалт - Хэрэглэгч өөрийн үүсгэсэн ухаалаг хоршил, автоматжуулалт зэрэгт холбон ажиллуулах боломжтой.
4. Офлайн мэдэгдэл - Проекторын холболт салахад мэдэгдэл илгээнэ
5. Төхөөрөмж хуваалцах - Ger Smart аппликейшны хэрэглэгчид хуваалцаж хамт хэрэглэнэ.
6. Групп үүсгэх - Хамтад нь удирдах боломжтой төхөөрөмжүүдийн жагсаалт байх ба нэгэн зэрэг удирдана
7. Түгээмэл асуулт & санал хүсэлт - Проектор болон аппликейшнтай холбоотой санал хүсэлт, асуулт хариулт байна
8. Утасны Home Screen-д нэмэх - Утасны Home Screen-д нэмснээр та проекторыг ашиглахдаа заавал аппликейшн руу орох шаардлагагүйгээр дэлгэцээсээ нэг дараад л проектороо ашиглах боломжтой.
9. Төхөөрөмжийн сүлжээг шалгах - Холбогдсон сүлжээний дохионы түвшин, IP болон MAC хаягыг шалгана
10. Төхөөрөмж шинэчлэлт - Төхөөрөмжийн шинэ хувилбар шалгана
11. Төхөөрөмж устгах

{% embed url="<https://www.youtube.com/watch?v=bHMVGkt3Grs>" %}