> For the complete documentation index, see [llms.txt](https://help.gersmart.mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://help.gersmart.mn/gersmart-application/gersmart-member-add-and-delete.md).

# Гишүүн нэмэх, хасах

## Гишүүн нэмэх

**Алхам 1.** Ger Smart аппликейшнд өөрийн бүртгэлээ ашиглан нэвтэрч орно.

**Алхам 2.** Нүүр хуудасны зүүн дээд булан дахь "Миний оффис" сонголтыг сонгоно. Зураг 1-т үзүүлэв.

**Алхам 3.** Гарч ирэх сонголтоос ***Гэрийн удирдлага*** цэсийг сонгоно. Зураг 2-т үзүүлэв.

**Алхам 4.** Гэрийн менежмент хэсгээс гишүүн нэмэх гэрээ сонгоно. Зураг 3-д үзүүлэв.

Зураг 1. Ger smart апп-ын нүүр хуудас

Зураг 2. Таны нэгдсэн гэрийн сонголтууд

Зураг 3. Гэрийн менежмент хэсэг

**Алхам 5.** Гарч ирэх дэлгэцээс ***Гишүүн нэмэх*** цэсийг сонгоно. Зураг 4-д  үзүүлэв.

## Бүртгэлтэй мэйл хаягаар нэмэх

**Алхам 6.** Зураг 5-д үзүүлсэн сонголтоос ***Аппликейшн бүртгэл***ийг сонгоно.

**Алхам 7.** Гарч ирэх форумыг бөглөж ***Хадгалах*** товч дарна.

{% hint style="info" %}
Гэр бүлийн үүрэг нь администратор болон энгийн гишүүн гэсэн хоёр сонголттой.

Администратор - төхөөрөмж нэмэх, хасах, өрөөг удирдах, автоматжуулалт, ухаалаг хоршил зэргийг удирдах эрхтэй.

Энгийн гишүүн - төхөөрөмж ашиглах, ухаалаг хоршил ашиглах эрхтэй.
{% endhint %}

Зураг 4. Гэрийн тохиргоо хэсэг

Зураг 5. Хуваалцах сонголтууд

Зураг 6. Гишүүн нэмэх хэсэг

**Алхам 8.** Нэмж буй хэрэглэгчид хүсэлт очих ба хэрэглэгч Зөвшөөрөх товч дарснаар таны урьсан гэрт гишүүнээр нэмэгдэнэ.

Зураг 7. Хүсэлт илгээсэн байдал

Зураг 8. Хэрэглэгчид ирэх хүсэлт

Зураг 9. Гишүүн нэмэгдсэн байдал

## Урилгын кодоор гишүүн нэмэх

[Гишүүн нэмэх](#gish-n-nemekh) Алхам 1-ээс 5 хүртэл дагаж хийнэ.

**Алхам 6.** Хуваалцах цэс гарч ирнэ. Зураг 10-д үзүүлэв. Та эдгээрээс сонгон урилга илгээх гишүүн руу илгээж болно. Үүнд:

* Аппликейшн бүртгэл - [Бүртгэлтэй мэйл хаягаар нэмэх](#b-rtgeltei-meil-khayagaar-nemekh)
* Мессеж - Урилгын кодыг мессежээр илгээх
* Хуулах - Урилгын кодыг хуулах
* Илүү их - Бусад аппликейшн ашиглан илгээх сонголт байна.

**Алхам 7.** Урилгын код хүлээж авсан хэрэглэгч Ger Smart аппликейшнын нүүр хуудасны зүүн дээд  хэсэгт байрлах "Миний оффис" сонголтыг сонгоно. Зураг 1-т үзүүлэв.

**Алхам 8.** Гарч ирэх жагсаалтаас ***Гэрийн удирдлага*** цэсийг сонгоно. Зураг 2-т үзүүлэв.

**Алхам 9.** Гэрийн менежментийн хэсэг гарч ирэх ба хамгийн доор байрлах ***Гэрт нэгдэх*** сонголтыг сонгоно. Зураг 11-т үзүүлэв.

**Алхам 10.** Гэрийн администратораас ирсэн урилгын кодыг урилгын код оруулах хэсэгт оруулан ***үргэлжлүүлэх*** товчийг дарснаар та тухайн гэрт гишүүнээр нэмэгдэнэ. Зураг 12-т үзүүлэв.

Зураг 10. Хуваалцах хэсгийн сонголт

Зураг 11. Гэрийн менежмент хэсэг

Зураг 12. Урилгын код бичих хэсэг

## Гишүүн хасах

**Алхам 1.** Ger Smart аппликейшнд өөрийн бүртгэлээ ашиглан нэвтэрч орно.

**Алхам 2.** Нүүр хуудасны зүүн дээд булан дахь сонголтыг сонгоно. Зураг 1-т үзүүлэв.

**Алхам 3.** Гарч ирэх сонголтоос ***Гэрийн удирдлага*** цэсийг сонгоно. Зураг 2-т үзүүлсэн.

**Алхам 4.** Гэрийн менежмент хэсгээс хасах гишүүний байрлаж буй гэрийг сонгоно. Зураг 3-д үзүүлэв.

**Алхам 5.** Гэрийн тохиргоо хэсгийн гэрийн гишүүдээс хасах гишүүнийг сонгоно. Зураг 13-т үзүүлэв.

**Алхам 6.** Гэрийн жагсаалт гарч ирэх ба хамгийн доор байрлах ***Гишүүнийг устгах*** товчийг дарна. Гишүүн устгах баталгаажуулах асуулт гарч ирэх бөгөөд ***Болсон*** товчийг дарснаар тухайн гишүүн таны гэрээс хасагдана. Зураг 15-д үзүүлэв.

{% hint style="info" %}
Зөвхөн *гэрийн эзэмшигч* болон *администратор* эрхтэй гишүүн гэр устгах боломжтой. Энгийн эрхтэй гишүүн устгах боломжгүй тул та бусад эрхээр нэвтэрнэ үү.
{% endhint %}

Зураг 13. Гэрийн тохиргоо хэсэг

Зураг 14. Гишүүн утсгах хэсэг

Зураг 15. Гишүүн устгах бататгах асуулт