📹Ухаалаг камер
Камер нэмэх
Video заавар
Текст заавар
Алхам 1. Дагалдаж ирэх холболтын кабелыг ашиглан камераа тэжээлд холбож асаана. Зураг 1-т үзүүлэв.
Алхам 2. Ger Smart аппликэйшн руу орж нүүр хуудасны баруун дээд буланд байрлах нэмэх товчийг дарна. Зураг 2-т үзүүлэв. Гарч ирэх сонголтоос Төхөөрөмж нэмэх сонголтыг сонгоно. Зураг 3-д үзүүлэв.
Төхөөрөмж нэмэхээс өмнө таны гар утас WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн Bluetooth холболтоо асаагаарай.
Алхам 3. Төхөөрөмж нэмэх дэлгэц харагдах ба Гараар нэмэх цэсээс Камер хэсгийг сонгоно. Зураг 4-д үзүүлэв.
Алхам 4. Дараах камерын төрлүүдээс Ухаалаг камер (Wi-Fi) гэсэн сонголтыг сонгоно. Зураг 5-д үзүүлэв.
Алхам 5. Төхөөрөмж асаалттай эсэхийг шалгаж доорх хэсгийг зөвшөөрч Дараах товчийг дарна. Зураг 7-д үзүүлэв.
Алхам 6. WiFi холболт хийх дэлгэц гарч ирнэ. Зураг 8-д үзүүлэв. Хэрэв таны Wi-Fi 2.4GHz бол Нууц үг хэсэгт нууц үгээ оруулж Дараах товчийг дарна.
Хэрэв таны WiFi 5GHz бол 2.4GHz болгож тохируулна уу. Ингэхдээ одоо холбогдсон байгаа WiFi сүлжээг салгаж 2.4GHz Wi-Fi сүлжээг сонгож нууц үгээ оруулна.
Алхам 7. WiFi холболт амжилттай болсны дараа баталгаажуулах QR код гарч ирнэ. Үүнийг камерын урд 15-аас 20 см-ын зайд барьж уншуулна. Камер баталгаажуулж дуусахад дугарах бөгөөд энэ үед I Heard a Prompts товчийг дарж үргэлжлүүлнэ. Зураг 9-д үзүүлэв.
Алхам 8. Төхөөрөмжийг 02:00 мин хугацаанд автоматаар нэмж оруулах ба хэрэв энэ хугацаанд төхөөрөмж нэмэгдээгүй бол та WiFi холболтоо шалгаж алхам 6-аас дахин эхэлнэ үү.
Алхам 9. Төхөөрөмжийн нэрийг өөрчилж, байрлах өрөөг сонгож Болсон товчийг дарна. Нэмэгдсэн төхөөрөмж нүүр хэсэгт автоматаар гарч ирнэ. Зураг 13, 14, 15-д тус тус үзүүлэв.
Камер устгах
Алхам 1. Ger Smart аппликейшнын нүүр хуудас дахь Бүх төхөөрөмжөөс устгах төхөөрөмж дээр удаан дарна. Зураг 16-д үзүүлэв.
Алхам 2. Гарч ирэх дэлгэцийн доор байрлах Төхөөрөмж устгах товчийг дарна. Зураг 17-д үзүүлэв.
Алхам 3. Зураг 18 дахь баталгаажуулах дэлгэц гарна. Баталгаажуулах товч дарсны дараа төхөөрөмж устгагдаж холбогдсон төхөөрөмжүүдийн жагсаалт гарч ирнэ. Зураг 18-д үзүүлэв.
Ухаалаг камер ашиглах заавар
Камерын үндсэн дэлгэц дэхь үйлдлүүд (Зураг 19)
Нэмэлт үйлдлүүд
Функцууд (Зураг 20)
Тухайн функцийг идэвхжүүлэхдээ функцийн тэмдэг дээр дарна. Ингэснээр тэмдгийн өнгө улаан болж функц идэвхжиж эхэлнэ. Дахин дарснаар функц идэвхгүй болж тэмдэг хар өнгөтэй болно.
Камерын тохиргоо
Камерын тохиргоог хийхдээ тухайн камер луу орж үндсэн дэлгэцийн баруун дээд буланд байрлах гурван цэгийг (Зураг 21) дарснаар тохиргоо хийх сонголтууд гарч ирнэ. Үүнд:
Камерын нэр - Камерын нэр, байршил харагдана.
Төхөөрөмжийн мэдээлэл - Эзэмшигч, IP хаяг, төхөөрөмжийн ID, дохионы түвшин, цагийн бүс зэрэг мэдээллүүд байна.
Ухаалаг хоршил болон автоматжуулалт - Хэрэглэгч өөрийн үүсгэсэн ухаалаг хоршил, автоматжуулалт зэрэгт холбон ажиллуулах боломжтой.
Private Mode - Энэ горимыг идэвхжүүлснээр аппликейшнээс камерын бичлэг харах боломжгүй болно. Гэхдээ бичлэг хэвийн хийгдэж хадгалагдана.
Үндсэн үйлдлийн тохиргоо - Дэлгэцийг 180 эргүүлэх, Ярих горим байна.
Дэлгэцийг 180 эргүүлэх - Таны камерын байршлаас хамаарч дэлгэц дэхь дүрс хэрхэн харагдахыг сонгоно. Хэрэв та камераа таазанд байрлуулвал камерт бичигдсэн дүрс доош харсан байрлалтай харагдана. Энэ тохиолдолд 180 эргүүлэх горимыг идэвхижүүлснээр таны дүрс хэвийн харагдана.
Ярих горим - Зөвхөн камерын яриаг дамжуулах бол нэг талын яриаг, харин камерт өөрийн яриаг дамжуулах бол хоёр талын яриаг идэвхжүүлнэ үү.
IR шөнийн хараа - Камер харанхуй орчинд илүү тод, чанартай харж бичлэг хийхэд зориулсан шөнийн хараа.
Дохиолол, мэдэгдлийн тохиргоо - Ямар үед мэдэгдэл, дохиолол илгээхийг энд сонгоно.
Хөдөлгөөн илрүүлэх дохиолол - Энэ горим нь камерт хөдөлгөөн илрэх бүрд таньд аппликейшнээр дамжуулан мэдэгдэл илгээнэ.
Хөдөлгөөн дагаж бичих - Энэ горим нь камерт хөдөлгөөн илрэхэд хөдөлгөөнийг дагаж дүрс бичнэ. Мэдэгдэл илгээхгүй.
Дуу илрүүлэх - Камерт дуу чимээ илрэхэд танд аппликейшнээр дамжуулан мэдэгдэл илгээнэ.
Хуанли - Та тодорхой цагуудад дээрхи горимыг идэвхижүүлэх боломжтой. Таны ажилдаа явсаны дараа хөдөлгөөн илрэхэд мэдэгдэх гэх мэт.
Дохиоллын интервал - Дохио илэрснээс хойш мэдэгдэл илгээх хугацаа.
Хадгалах тохиргоо - Камерт суурилуулсан SD картын мэдээлэл болон формат хийх товч байна.
Бичлэг хийх тохиргоо - Бичлэгийн дуу дүрс, бичлэгийн хугацаа зэргийг тохируулна.
Local Recording - Дүрс бичих горим. Энэ горимыг идэвхгүй болгосноор камерын дүрс бичигдэж хадгалах боломжгүй болно.
Mute Recording - Дүрс бичлэгийг дуугүй бичих
Бичлэгийн горим - Зөвхөн хөдөлгөөн илрэхэд бичих эсвэл тасралтгүй бичих гэсэн 2 сонголт байна.
Төлөвлөлт - Цагийн тохиргоо хийж тухайн тохируулсан цагт дүрс бичнэ.
Клауд хадгалалт - Энэ функцыг тохируулснаар хэрэглэгч өөрийн бичлэгийг клауд үйлчилгээнд хадгалах боломжтой болно. Одоогоор энэ фунцкыг ашиглах боломжгүй ба хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.
Офлайн мэдэгдэл - Камерын холболт унтрахад мэдэгдэл илгээнэ.
Түгээмэл асуулт, санал хүсэлт - Камер болон аппликейшнтай холбоотой санал хүсэлт, асуулт хариулт байна.
Төхөөрөмж хуваалцах - Камерыг Ger Smart аппликейшны хэрэглэгчид хуваалцаж хамт хэрэглэнэ.
Утасны Home Screen-д нэмэх - утасны home screen-д нэмснээр та камерын дүрсийг харахдаа заавал аппликейшн руу орох шаардлагагүйгээр дэлгэцээсээ нэг дараад л камераа харах боломжтой.
Төхөөрөмжийг дахин ачааллах - Камерын тохиргоог анхны төлөвд оруулж дахин ачааллана.
Төхөөрөмж устгах - Камерыг Ger Smart аппликейшнээс устгана.
Last updated