> For the complete documentation index, see [llms.txt](https://help.gersmart.mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://help.gersmart.mn/smart-products/pir-sensor.md).

# Ухаалаг хөдөлгөөн мэдрэгч

### Хөдөлгөөн мэдрэгч нэмэх

**Алхам 1.** Ger Smart аппликейшнд өөрийн бүртгэлээрээ нэвтэрч орно.

**Алхам 2.** Нүүр хуудасны баруун дээд буланд байрлах ***Нэмэх***  товчийг дарна. Гарч ирэх сонголтоос ***Төхөөрөмж нэмэх*** сонголтыг сонгоно. *Зураг 1-т үзүүлэв.*

{% hint style="info" %}
Төхөөрөмж нэмэхээс өмнө таны гар утас WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Мөн *Bluetooth* холболтоо асаагаарай.
{% endhint %}

**Алхам 3.** Төхөөрөмж нэмэх дэлгэц харагдах ба *Гараар нэмэх* цэсээс **Мэдрэгч** хэсгийг сонгоно. Гарч ирэх хонхны төрлүүдээс **Хөдөлгөөн мэдрэгч(Wi-Fi)** гэсэн сонголтыг сонгоорой.  *Зураг 2-т үзүүлэв.*

**Алхам 4**. Wi-Fi холболт хийх дэлгэц гарч ирнэ. *Зураг 3-д үзүүлэв*. Хэрэв таны WiFi 2.4GHz бол ***Нууц үг*** хэсэгт нууц үгээ оруулж ***Дараах*** товчийг дарна. *Зураг 3-д үзүүлэв.*

{% hint style="info" %}
Хэрэв таны WiFi 5GHz бол 2.4GHz болгож тохируулна уу. Ингэхдээ одоо холбогдсон байгаа WiFi сүлжээг салгаж 2.4GHz W-Fi сүлжээг сонгож нууц үгээ оруулна.
{% endhint %}

Зураг 1. Ger smart апп-ын нүүр хуудас

Зураг 2. Төхөөрөмж нэмэх хэсэг

Зураг 3. Wi-Fi холболт шалгах хэсэг

**Алхам 5.** Төхөөрөмж асаалттай эсэхийг шалгаж reset хийж доорх хэсгийг зөвшөөрч ***Дараах*** товчийг дарна. Зураг 4-д үзүүлэв.

![](/files/QlFGossWvFoT79nvKMAA)Reset хийх товчыг 5сек дарсны дараа гэрэл анивчина

{% hint style="info" %}
Та ухаалаг хөдөлгөөн мэдрэгчийг Reset хийх шаардлагатай болсон бол таухаалаг хөдөлгөөн мэдрэгчийн батерей ордог хэсгийн тагыг авч Алхам 5-д үзүүлсэн Reset товч нь дээр 5-10сек удаан дараарай
{% endhint %}

**Алхам 6.** Төхөөрөмжийг 02:00 мин хугацаанд автоматаар нэмж оруулах ба хэрэв энэ хугацаанд төхөөрөмж нэмэгдээгүй бол WiFi холболтоо дахин шалгаж алхам 3-аас дахин эхэлнэ үү.

**Алхам 7.** Төхөөрөмжийн нэрийг өөрчилж, төхөөрөмж байрлах өрөөг сонгож  ***Болсон*** товчийг дарна. Зураг 6-д үзүүлэв. Нэмэгдсэн төхөөрөмж нүүр хуудас цэсэнд шинээр нэмэгдсэн байх болно .

Зураг 4. Төхөөрөмжийн холболт шалгах

Зураг 5. Төхөөрөмж автоматаар нэмэгдэх үйл явц

Зураг 6. Төхөөрөмжийн анхны тохиргоо хийсний дараах дэлгэц

### Ухаалаг хөдөлгөөн мэдрэгч ашиглах заавар

Зураг 7. Ухаалаг хөдөлгөөн мэдрэгч идэвхгүй төлөвт байна

Зураг 8. Ухаалаг хөдөлгөөн мэдрэгч идэвхтэй төлөвт байна

Зураг 9. Ухаалаг хөдөлгөөн мэдрэгчийн хөдөлгөөн мэдэрсэн мэдэгдлүүд

**No one state** - Уг төлөв нь ухаалаг хөдөлгөөн мэдрэгчийн идэвхгүй төлөвт оруулсан ба энэ үед хөдөлгөөн мэдэрч мэдэгдэл илгээхгүй, идэвхигүй төлөвт байх болно. *Зураг 7-т үзүүлэв.*

**Human status** - Ухаалаг хөдөлгөөн мэдрэгчийг асаасан ба хөдөлгөөн илрэх үед хэрэглэгчийн Ger Smart апп-д мэдэгдэл илгээх болно. *Зураг 8-д үзүүлэв.*

**Record -** Хөдөлгөөн мэдэрсэн үеүдийг бичиж авч цаг хугацааны дараалалтайгаар харуулах цэс. Хөдөлгөөн илэрсэн үеийн лог бичилтүүд. *Зураг 9-д үзүүлэв.*

Зураг 10. Ухаалаг хөдөлгөөн мэдрэгч хөдөлгөөн мэдэрсэн мэдэгдэл

Зураг 11. Ухаалаг хөдөлгөөн мэдрэгчийг автоматжуулалт болон ухаалаг хоршил идэвхижүүлэн ашиглах

Зураг 12. Ухаалаг хөдөлгөөн  мэдрэгчийн тохиргоонууд

**PIR alarm push -** Хөдөлгөөн мэдэрсэн мэдэгдлийг хүлээн авах. *Зураг 10, Зураг 12*

**Ухаалаг хоршил -** Та ухаалаг хоршил болон автоматжуулалтыг идэвхижүүлэн ашиглах боломжтой.

**Set** - (*Зураг 12-т үзүүлэв*) Уг цэсэд ухаалаг хөдөлгөөн мэдрэгчийн тохиргоонуудыг тохируулах боломжтой. Үүнд:

* Battery level - Батерей ашиглалтын түвшин, хувийг харуулна. Ухаалаг мэдрэгч төхөөрөмжинд 2 ширхэг AAA батерей хэрэглэгдэнэ.
* Temper alarm -
*  PIR alarm push - Уг тохиргоог идэвхижүүлсэн тохиолдолд **Human states** төлөвт шилжин хөдөлгөөн мэдэрч мэдэгдэл илгээх болно.
* Low battery push - Ухаалаг хөдөлгөөн мэдрэгчийн батерей түвшинг багасаж 20%-аас бага болсон тохиолдолд мэдэгдэл илгээж хэрэглэгчид сануулах болно.